БИДНИЙ ТУХАЙ
Тус төрийн бус байгууллага нь мэргэшсэн тогтвортой хүний нөөц бүрдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, мэргэжилтэй ажилтныг чадавхижуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2020 оны 02 дугаар сарын 06 ны өдөр байгуулагдан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус холбоо нь 2021 онд Барилгын салбарын мэргэжлийн зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд “ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ, УР ЧАДВАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТӨВ” болсноор "Монгол ур чадвар"-2019, 2021, 2023 Цахилгаанчин мэргэжлийн улсын уралдааныг ХНХЯ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулж ажилласан.
Төсөл хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ур чадварын даалгавар, тест боловсруулах, Үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлийн сургалтын гарын авлагыг боловсруулах, Мехатроник, автоматжуулалтын багш нарыг чадавхижуулах зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн төслийн хүрээнд Барилгын автоматжуулалтын техникч "Ажил мэргэжлийн стандарт"-ыг боловсруулсан.
Тус холбоо нь гадаадад ажиллах хүч гаргах, гадаадын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байгаагаас гадна Таван толгой түлш ХХК-ийн ажилчдын ур чадварын түвшинг үнэлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна.
